ОРХОН: Номын баярт 10 зохиолч өөрсдийн бүтээлээ танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-09-20 14:26:45
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг үсгийг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, залуусыг ном унших дадалд сургах, бүх нийтээрээ ном уншихыг уриалсан “Номын баяр”-ын нээлт өнөөдөр боллоо.


“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилсан “Номын баяр”-ыг энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байна.


Номын баярт СГЗ, зохиолч Б.Шүүдэрцэцэг, СГЗ, зохиолч Б.Сарантуяа, Болор цомын эзэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтан, модернист яруу найрагч Д.Галсансүх зэрэг 10 зохиолч өөрсдийн бүтээлээ танилцуулж байна.


Мөн ном, сэтгүүл хэвлэдэг хэвлэлийн компаниудын төлөөлөл оролцож байна.


“Номын баяр”-аар “Элбэг дээл” илтгэлийн уралдаан, “Үсэглэлийн хаан”, “Чихэртэй АХА”, “Амттай АХА”, “Шилдэг анимэ  дүр шалгаруулах” тэмцээн зохион байгуулна. 






Холбоотой мэдээ