БАЯН-ӨЛГИЙ: Бүх нийтийн гүйлтийн тэмцээний гараа Өлгий хотын төв талбайгаас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-09-20 19:15:49

Өлгий, 2024 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ сарын 21-ний өдөр Өлгий хотод бүх нийтийн гүйлтийн тэмцээн зохион байгуулна.


Тус үйл ажиллагаа нь иргэдийг гүйлтийн спортоор дамжуулан эрүүл амьдралын хэв маягт уриалах зорилготой.


Тэмцээн 10.00 цагт төв талбайгаас эхлэх бөгөөд аймгийн Биеийн тамир, спортын газар, Цагдаагийн газраас баталсан маршрутын дагуу насанд хүрэгчид 10 км, ахмад настнууд болон пара ангиллын оролцогчид тус бүр 3 км зайд гүйнэ.

Холбоотой мэдээ