ТӨВ: Угтаалцайдам суманд шинэ цэцэрлэг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-09-24 17:06:46

Зуунмод, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Угтаалцайдам суманд улсын төсвийн 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьж, өнөөдөр хүлээн авлаа.  


Тус цэцэрлэгт 175 хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж байгаа бөгөөд анги танхимын хүрэлцээ бага тул монгол гэрт үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор хүүхэд багачуудад суралцах таатай орчин бүрдэж байна.


Угтаалцайдам сумын анхны цэцэрлэг 1962 онд байгуулагдаж, хүүхэд, багачуудад сургуулийн өмнөх боловсрол олгож эхэлсэн бөгөөд 2016 онд 50 хүүхдийн "Сонинхангайн багачууд" цэцэрлэг байгуулж, 2018 оноос "Нарны хаан" цогцолбор цэцэрлэг болон өргөжсөн байна.


Төв аймаг боловсролын байгууллагыг хүний хөгжлийн төв болгон сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсний дүнд аймгийн хэмжээнд 21 шинэ цэцэрлэгийг шинээр барьж байгуулаад байгаа юм.





Холбоотой мэдээ