ӨМНӨГОВЬ: Дэмчогийн хийдийн бүс байнгын цахилгаан эрчим хүчинд холбогдлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад,
2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Өмнөговь
аймгийн Ханбогд суманд орших байгалийн цогцолборт газар болох Дэмчогийн хийдийн
аялал жуулчлалын бүс цахилгаан эрчим хүчинд холбогдлоо.
Дэмчогийн хийдийн аялал жуулчлалын бүсийг “Нутгийн
хишиг” мөрийн хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 16,5
км, 35/10 квт-ын 630 кВА дэд станц байгуулжээ.
Аялал жуулчлалын бүс эрчим хүчинд холбогдсоноор дотоод, гадаадын аялагчдын тоо
нэмэгдэж, байнгын оршин суугчдын худалдаа, үйлчилгээ эрчимжиж, үйлчилгээний
чанар хүртээмж сайжрах, соёлын үнэт өвийг хадгалж хамгаалахад чухал нөлөө
үзүүлэх юм.