ӨМНӨГОВЬ: ИТХ-д нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-09-26 12:31:20

Даланзадгад, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн сонгуулийн хорооноос аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийн үнэмлэхийг 2024 оны есдүгээр сарын 26-ны өдөр албан ёсоор гардуулан өглөө.

 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар Өмнөговь аймагт Монгол ардын нам, Ардчилсан нам, Хүн нам, Иргэний хөдөлгөөний нам, Үнэн ба Зөв нам зэрэг 5 нам,  Үндэсний эвсэл, бие даагч  нэг тус тус оролцож байна.

 

Өмнөговь аймгийн 24 тойрогт 35 мандатын төлөө 88 нэр дэвшигч, суманд 21 тойрогт 291 мандатын төлөө 607 нэр дэвшигч бүртгүүлжээ.

 

Харин Өмнөговь аймаг урьдчилсан байдлаар 48911 сонгогч байгаа юм. 

Холбоотой мэдээ