Музейн барилга шинээр барих хэрэгтэй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдыг соёлын байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэр музейн удирдлага шинэ барилгатай болох хэрэгтэй байгаа гэлээ.
Тус аймгийн музейг 1948 онд байгуулсан бөгөөд тэмээний болон байгалийн хоёр салбар музейтэй юм. Тус музей нь нэг жилд 15 мянга гаруй хүнд хүрч үйлчилдэг юм байна. Тус байгууллага нь 1100 төрлийн 3500 бүрдэл үзмэртэй ажээ. Төв музейн барилгын хувьд стандартын бус музейн үзмэрийнхээ 35 хувийг ил дэлгэн үзүүлдэг бөгөөд үлдсэн 65 хувийг нь сан хөмрөгтөө хадгалж байгаа юм. Тиймээс аймгийн удирдлагуудад шинэ музей барих асуудал дээр анхаарахыг хүслээ.
Мөн аялал жуулчлалын бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг Ёлын аман дахь Байгалийн музейг 1984 онд ашиглалтанд орсноос хойш их засвар огт хийгээгүй аж. Тиймээс орчны өнгө үзэмжийг сайжруулах, барилгыг нь төмөр дээвэртэй болгох зэрэгт хөрөнгө санхүү хэрэгтэй байгааг ч хэлж байлаа.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн