Үерийн улмаас эмнэлгийн дээвэр дээр гацсан хүмүүсийг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2024-09-28 16:39:07

НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 28 /AP/. Теннесси муж улсын Эрвин хотод үерээс аврагдахын тулд эмнэлгийн дээвэр дээр гараад байсан эмнэлгийн ажилтнууд өвчтөнүүд болох 54 хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай “Ballad Health” сүлжээ эмнэлэг мэдээлжээ. 


“Есдүгээр сарын 27-ны баасан гаргийн 16:40 цагийн байдлаар эмнэлэгт нэг ч хүн үлдээгүй” гэж эмнэлгийн удирдлага мэдээлсэн байна. Аврах ажиллагаанд Виржини муж улсын цагдаа нар, Теннесси муж улсын Үндэсний гвардын цэргүүд, Абингдоны нисгэгчид оролцжээ. Эмнэлгийн ажилтнууд, өвчтөнүүдийг дунд сургуулийн барилга руу нүүлгэн шилжүүлсэн байна. 


Пүрэв гарагт АНУ-ын зүүн өмнөд нутгийг дайрсан “Хелен” нэртэй хүчтэй хар салхины улмаас үер болжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, гамшгийн улмаас 40 гаруй хүн амиа алдсан байна. Түүнчлэн 10 муж улсад 4.5 сая орчим хэрэглэгч цахилгаангүй болжээ.


Холбоотой мэдээ