ӨМНӨГОВЬ: Эрүүл мэнд, боловсролын салбарт тус бүр 5,5 тэрбум төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-10-03 11:58:16

Даланзадгад, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ЗДТГ, “Говийн оюу” хөгжлийг дэмжих сантай хамтран иргэдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр" болон “Боловсрол Өмнөговь” зэрэг дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

 

Боловсролын салбарт хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилго нь бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг чанаржуулж, хүүхдийн эрх хамгааллыг сайжруулан, эрүүл аюулгүй, тэгш хүртээмжтэй орчинд боловсролыг чанартай хүргэх зорилгоор эерэг хандлага, зөв дадал төлөвшилтэй, бие даасан ирээдүйн иргэнийг бэлтгэхэд чиглэж байна. Энэ хүрээнд гурван зорилт бүхий үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж 5,5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ.

 

Харин Эрүүл мэндийн хөтөлбөр нь иргэн бүрд нийгмийн суурь үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэх, оношлох эмчлэх, эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэхээр дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр дөрвөн зорилтыг дэвшүүлэн мөн 5,5 тэрбум төгрөгийг зарцуулах юм.  

Холбоотой мэдээ