ДОРНОГОВЬ: Халаалт дулааныг нийлүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-10-01 15:20:10

Сайншанд, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн аж ахуйн нэгж, байгууллага, айлуудыг цэвэр ус, дулаанаар хангаж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлдэг "Чандмань-Илч" ОНӨХХК 2024-2025 оны өвлийн галлагаагаа  аравдугаар сарын 1-нд эхэлж, уламжлал ёсоор галаа тахилаа.


Тус компани дөрвөн зуухтай бөгөөд зарим зуухыг өвлийн ид ачааллын үед нэмэлтээр ажиллуулдаг. Мөн Сайншанд сумын хэмжээнд 3500 гаруй айл, 300 гаруй аж ахуйн нэгж, 60  гаруй төсөвт байгууллагыг дулааны эрчим хүч, хэрэглээний усаар тасралтгүй ханган ажилладаг байна.


Үүнээс гадна Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Өргөн, Зүүнбаян, Хатанбулаг зэрэг суманд салбартай. Сайншанд суманд ашиглалтад орсон АХБ-ны хөрөнгө оруулалттай хоногт 3000 метр куб бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн ашиглалт, хамгаалалтыг ч тус компани хариуцан ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ