Балбад үерийн улмаас 200 гаруй хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНКАТМАНДУ, 2024 оны аравдугаар сарын 1 /AP/. Балбад өнгөрсөн амралтын өдрүүдэд үерийн гамшиг нүүрлэж, хөрс нурсны улмаас 200 гаруй хүн амиа алджээ. Сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.
Цаг агаар сайжирч, ажилчид хөрсний нуралтын улмаас хаагдсан хурдны замуудын зорчих хэсгийг нээхээр ажиллаж байна. Гол мөрний хажуугаар тавьсан хэд хэдэн хурдны зам эвдэрсэн бөгөөд засварын ажил
удаан үргэлжлэх төлөвтэй байна.
Балбачууд гэр
бүлээрээ тэмдэглэн өнгөрүүлэхээр төрөлх нутгаа зорьдог хамгийн том баярын өмнө
байгалийн гамшиг нүүрлэж, замууд эвдэрснээр олон хүн аяллын
төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрчээ.
Үер, хөрсний нуралтаас
болж гацсан, орон гэргүй болсон иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэхэд анхаарч байгаагаа Засгийн газар мэдэгдлээ. Мягмар гарагт цагдаа
нарын мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн тоо
217-д хүрч, 143 хүн гэмтэж бэртсэн
байна. Мөн сураггүй болсон 28 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж
байна.
Балбын Ерөнхий
сайд Кхадга Прасад Оли НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоод даваа
гаргийн үдээс хойш эх орондоо буцаж ирснийхээ дараа Засгийн газрын яаралтай хуралдааныг зарлажээ. Тус улсад зургаадугаар сараас есдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилдэг борооны
улирал дуусах үеэр ширүүн аадар бороо оржээ.