“Тэнгэрийн хүү” жүжиг маргаашаас үзэгчдийн хүртээл болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-03 10:31:29

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УДЭТ-ийн тайзнаа 2011 анх амилсан Тэнгэрийн хүү жүжгийн шинэ жүжигчдийн бүрэлдэхүүн, шинэтгэсэн найруулгаар 13 жилийн дараа дахин үзэгчдийн хүртээл болно.


Энэ талаар тус театрын уран бүтээлчид мэдээлэл өгөв. Монгол язгуурын төрт улс болох Хүннү” гүрний хаан Модун шаньюйгийн түүхийг Б.Цогнэмэхийн зохиол, Н.Наранбаатарын найруулгаар үзүүлэх энэхүү жүжгийг тоглож эхэлснээс хойш монгол төрийн ёсолгооноос эхлээд үндэсний хувцасны соёлд нөлөөлж, үзэгчдийн үндэсний ухамсар сэргэхэд онцгой хувь нэмэр оруулсан гэж үздэг.


Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан бүтээж байсан энэхүү жүжиг тухайн ондоо Гэгээн Муза” наадмын гранпри хүртэж, “Мөнгөн мод”-ны эзэн болж байв. “Тэнгэрийн хүү жүжиг анх үзэгчдийн хүртээл болсноос хойш 13 жилийн дотор Монголын анхны төрт улс болох Хүннүгийн түүх, археологийн судалгаанд олон чухал нээлт хийсэн билээ.


Жүжгийн найруулагчаар Н.Наранбаатар ажиллах бол Модун шаньюйгийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр бүтээнэ. Түүнчлэн М.Түвшинхүү, Ж.Оюундарь, О.Гэрэлсүх, Ж.Пүрэвдорж, Т.Сэргэлэн, Т.Хулан, А.Номин-Эрдэнэ, И.Дашнамжил, Ц.Цэлмэг нар эл жүжгээр үзэгчидтэйгээ уулзах юм.

Холбоотой мэдээ