Засаг дарга сумдад ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 15:49:06

Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн зэрэг сумдаар ажиллаад иржээ.

Тэрбээр эдгээр сумдын бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсанаас гадна зарим төрийн байгууллагуудаар орж үүрэг чиглэл өгсөн байна. Аймгийн Засаг дарга сумдын сургууль, цэцэрлэгээр орж “Авъяас”, “Ном”, “Багш” хөтөлбөрүүдийн явцтай танилцаж, хүүхдүүдийн сурсан мэдсэнийг үзэж сонирхжээ. Тэрчлэн ахлах ангийн хүүхдүүдэд амьдрах ухааны лекц уншиж, номтой нөхөрлөхийг уриалаад, ээж аавдаа энэрэлтэй эх орондоо хэрэгтэй хүн болоорой хэмээн захисан аж.

Мөн улсын төсвийн хөрөнгөөр их засвар үйлчилгээ хийгдсэн сургууль, цэцэрлэгүүдээр орж, тохижилт, хөрөнгө оруулалтын ажилтай биечлэн танилцсан байна.

Өнгөрсөн жил манай аймгийн бүх сумд Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр бөхийн дэвжээтэй болсон билээ. Аймгийн Засаг дарга дээрх сумдын бөхийн дэвжээнд хичээллэж буй хүүхдүүдтэй уулзаж, бэлтгэл явцыг нь сонирхлоо.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ