Шуудангийн зах зээлд 48.8 тэрбум төгрөг эргэлдэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны
аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Дэлхийн шуудангийн өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрд шуудангийн салбарт шинэ бүтээгдэхүүн,
үйлчилгээ нэвтрүүлэх, сурталчлах зорилгоор тэмдэглэдэг.
Тус салбарт тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Цаашид шуудангийн салбарын зах зээлийг тэлэх үүднээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас дараах бодлогын арга хэмжээг баримтлан ажиллаж байна. Үүнд:
- Шуудангийн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх;
- Технологийн дэвшил, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх;
- Дрон тусламжтайгаар хүргэлтийг хэрэглэгчийн гарт шуурхай хүргэх, түүний хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бий болгохоор ажиллаж байна.
Шуудангийн зах зээлд тусгай зөвшөөрөлтэй 140 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулдаг. Харин эргэлтийн хөрөнгө нь 48.8 тэрбум төгрөгөөр хэмжигддэг. Энэхүү зах зээлийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд тэлэх бодлогыг баримталж байгаа аж.