Чөлөөт бөхийн мастеруудын ДАШТ-д Монголын хоёр тамирчин түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-10 09:46:22

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Хорватын Порец хотод чөлөөт бөхийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.


Тэмцээнд манай улсаас 32 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Н.Баатар, +130 кг-д А.Алтанхуяг нар алтан медаль хүртсэн бол Ш.Баянмөнх хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Н.Баатарын хувь финалд Ираны бөхийг 8:2-оор ялснаар дэлхийн хошой аварга болж байгаа юм.


Тэгвэл А.Алтанхуяг финалд Грекийн тамирчныг ялснаар ДАШТ-д анх удаа түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ.


Харин Ш.Баянмөнх хагас шигшээд Гүржийн Эльдар Куртанизед хожигдсон бол хүрлийн төлөөх барилдаанд Оросыг бөхийг 10:0-ээр ялснаар ДАШТ-ий 11 дэх медалиа хүзүүндээ зүүв. Түүний хувьд энэхүү тэмцээнээс гурван мөнгө, таван хүрэл медальтай болж байна.


Хорватад болж буй мастеруудын ДАШТ энэ сарын 13-нд өндөрлөнө. 

Холбоотой мэдээ