“АПУ ХК”-иас 19-ийн үйлчилгээний төвийн баруун хойд уулзвар хүртэлх авто замыг хааж засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-14 16:30:09

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ХУД-ийн “АПУ" ХК-иас 19-ийн үйлчилгээний төвийн баруун хойд уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагаас хааж шинэчилнэ.


Тус замыг энэ сарын 16-ны өглөө 6:00 цаг хүртэл хаах тул иргэд жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ зөвлөжээ. 


Түүнчлэн, “Хоум плаза"-гаас "И-Март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг маргааш 22:00 цагаас энэ сарын 18-ны өглөө 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэх аж. 


 

Мөн, Баруун 4 замаас Нарны зам хүртэлх авто замыг маргааш 23:00 цагаас энэ сарын 18-ны өдрийн 6:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. 



Холбоотой мэдээ