ӨМНӨГОВЬ: ИТХ-д 4 эмэгтэй төлөөлөгч сонгогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-10-25 11:42:59

Даланзадгад, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ИТХ-ын 2024-2028 оны бүрэн эрхийн хугацаанд сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн талаарх статистик мэдээг гаргажээ.


Тодруулбал, нийт 35 суудлаас  АН-21,  МАН-13,  Бие даагч -1 сонгогдсон бол 30-39 насны 22, 40-49 насны 6, 50-59 насны 7 төлөөлөгч байгаа юм. 


Харин өмнө сонгогдож байсан 18 төлөөлөгч улиран сонгогдсон ба шинээр 17 төлөөлөгч сонгогджээ.


Үүнээс эмэгтэй 4, эрэгтэй 31 төлөөлөгч байна.

Холбоотой мэдээ