ӨМНӨГОВЬ: Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 88,3 хувьтай хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд 2 сая толгой мал өвөлжиж 59 мянган толгой мал отроор өвөлжиж, хаваржина.
Хөрш зэргэлдээ аймгийн бүс нутагт 8 сумын 72 өрхийн 21,9 мянган толгой мал, Өмнөговь
аймаг дотроо 197 өрхийн 37,1 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс
нутагт 352 өрхийн 96,1 мянган толгой мал оторлож, нийт малчин өрхийн 4,3 хувь
нь отроор өвөлжинө.
Малчдын түвшинд бэлтгэх өвс, тэжээлийн даалгаврыг 60,2 хувь, аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийн бэлтгэлийг 100 хувь, ашиглахад бэлэн бэлчээрийн уст цэг 5505 буюу нийт уст цэгийн 91,5 хувь хангагдсан бол усаар хангагдсан өрхийн тоо 5775 буюу нийт малчин өрхийн 92,5 хувь хангагджээ.
Мөн орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн
сангийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 67 инженерийн хийцтэй худаг
шинээр гаргаж, гүйцэтгэл 80
хувьтай байна.