Шилдэг загвар зохион бүтээгч, загвар өмсөгчдийг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-18 12:24:04

Өмнөговь аймагт шилдэг загвар зохион бүтээгч, загвар өмсөгчдийн аймгийн аварга шалгаруулах "Үнсгэлжин-2016" тэмцээн болно.

Тус тэмцээнийг аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм. Энэ жилийн "Үнсгэлжин-2016" тэмцээнийг энэ сарын 29-нд аймгийн ХЖТ-д зохион байгуулах гэж байна. Тэмцээнд 7-12 дугаар ангийн сурагчид буюу бүх ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Политехник коллежийн оюутнууд оролцох боломжтой ажээ. 

Загвар зохион бүтээгч нь үндэсний, гоёлын, авангард буюу уран сэтгэмж гэсэн гурван төрлийн бүтээлээр оролцох бөгөөд  нэг коллекцид 2-6 хувцас байх юм. Загвар өмсөгчдөө загвар зохион бүтээгч нар өөрөө сонгож хувийн бэлтгэлийг нь хангах юм байна.

21 дэх жилдээ зохион байгуулж байгаа уг тэмцээнд өнгөрсөн жил 11 загвар зохион бүтээгчийн 150 гаруй бүтээлийг 70 гаруй загвар өмсөгч өмсөж байжээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн 

Холбоотой мэдээ