ӨМНӨГОВЬ: Энэ онд 20 улсын 23 мянга гаруй жуулчин иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-11-05 12:37:39

Даланзадгад, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Говийн аялал жуулчлалын салбарыг нөхөн сэргээж, жуулчдын тоог нэмэх зорилгоор орон нутгаас менежментийн төлөвлөгөө гаргаж, олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. 


Өмнөговь аймгийн аялал жуулчлалын гол бүс болох Ёлын ам, Баян заг, Хонгорын гол, Хэрмэн цав, Сарын хөндий зэрэг газраар нийт 20 улсын 23 мянга гаруй жуулчин зочлон ирсэн талаарх мэдээллийг БОГ-аас өглөө.


Харин өнгөрсөн онд Өмнөговь аймагт гадаа
дын 17 мянга, дотоодын 11 500 аялагч ирсэн бөгөөд аялагчдын дийлэнх нь Япон, БНСУ-ын жуулчин байсан юм.

Холбоотой мэдээ