ӨМНӨГОВЬ: Галлагаатай өрхүүдэд 20000 тонн угаасан нүүрсийг үнэгүй олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-11-06 08:57:18

Даланзадгад, 2024 оны арваннэгдүгээр 5 /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын 10 багийн өрхүүдэд тус бүр 2.5 тонн буюу 500 мянган төгрөгийн угаасан нүүрсийг олгохоор шийдвэрлэжээ.


Үндэсний хэмжээнд орчны бохирдлыг багасгах төлөвлөгөөт олон төсөл хөтөлбөртэй уялдуулан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ЗДТГ-аас санаачлан “Энержи ресурс” ХХК-тай хамтран “Утаагүй Даланзадгад” хөтөлбөрийг хэрэгжүүлэн галлагаатай өрхүүдэд 20000 тонн буюу 2 тэрбум 200 сая төгрөгийн угаасан нүүрсийг үнэгүй олгох ажлыг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм.


Нүүрс түгээлтийн ажлыг 11 дүгээр сарын 9-нөөс 12 дугаар сарын 9-нийг хүртэл зохион байгуулах бөгөөд Даланзадгад сумын портероор ачаа тээвэрлэдэг жолооч нартай хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.  


Иргэд нүүрсний цэгээс өөрийн эзэмшлийн газартаа ачиж буулгах тээврийн зардал болох 80 мянган төгрөгийг гаргах юм.

Холбоотой мэдээ