БАЯН-ӨЛГИЙ: Орон нутгийн төсвийн хөрөнгөөр театрын барилгад их засвар хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-11-11 15:08:20

Өлгий, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын барилгад их засвар хийж байна.


Их засварын ажлын төсөвт өртөг нь 400 сая төгрөг бөгөөд энэ жил орон нутгийн төсвөөс 300 сая төгрөг шийдвэрлэжээ. Үлдсэн санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгах аж.


Тус театрын барилгыг 1983 онд барьж ашиглалтад оруулсан. Олон жилийн ашиглалтын явцад барилгын дээврээс ус алддаг болсон, үзэгчдийн сандал муудсан, хаалга, цонх нь эвдэрч гажсан тул их засвар хийх шаардлага тулгараад байгаа билээ.


Иймд энэ удаагийн их засвараар дотор засал, шал, хаалга, цонхыг засварлах, шинээр солих, барилгын гадна талд дулаалга хийж метал хавтангаар бүрэх ажлуудыг хийж байгаа.

Их засварын ажил 80 хувьтай үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ