ДУНДГОВЬ: "Үндсэн хууль-100 жил" мэдлэг сорих өртөөчилсөн аялал зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Анхдугаар үндсэн хууль батлагдсаны
100 жилийн ойг угтан Дундговь аймгийн хэмжээнд хэд хэдэн үйл ажиллагааг
төлөвлөн хэрэгжүүлж байна.
Аймгийн Засаг даргын
шийдвэрээр сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гаргийг бүх нийтээр үндэсний
дээл хувцас өмсөх өдөр болгож, хэрэгжүүлж байгаа нь өнөөдөр тохиож байна.
Энэ өдөр аймгийн ИТХ, ЗДТГ, Музей, С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сан,
БСГ-аас төрийн байгууллагын ажилтнуудын дунд Үндсэн хуулийн талаарх мэдлэг
сорих өртөөчилсөн аялал зохион байгуулж, мэдээлэл өглөө.
Энэхүү үйл ажиллагаа нь анхдугаар
Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, үндсэн
хуулийн утга санааг хүүхэд залуучууд, иргэдэд сурталчлан хууль ёсоо эрхэмлэн
дээдлэх үзэл санааг төлөвшүүлэх, үндэсний бахархлыг төрүүлэх зорилготой юм.
Өнөөдөр асуулт, харилтын өртөөгөөр аймгийн ИТХ, ЗДТГ, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орон нутгийн өмчийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагын ажилтнууд хамрагджээ.