ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярын өдөр
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.
8:00 – 8:10 цагт: Төрийн далбаа мандуулах ёслол Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.
9:30 – 10:00 цагт: Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол болно.
11:00 – 12:00 цагт: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсаны 100 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно.
16:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тусгаар тогтнол”-2024 үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерейд нээнэ.