Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПАРИС, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /AFP/. Палестины ХАМАС хөдөлгөөн Газын зурваст гал зогсооход бэлэн байгаагаа Египет, Катар, Турк улсуудын зуучлагч нарт мэдэгдсэн тухай тус хөдөлгөөний нэрээ нууцалсан төлөөлөгч Agence France-Presse (AFP) агентлагт мэдээлжээ.
“Бид Газын зурваст гал зогсоож, Израилын талтай хоригдлууд солилцох гэрээг нухацтай байгуулахад бэлэн байгаагаа Египет, Катар, Туркийн зуучлагч нарт мэдэгдсэн” тэрбээр хэлсэн байна.
Израилтай гал зогсоох хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байна гэж ХАМАС-ын төлөөлөгч өмнө нь мэдэгдсэн юм.
Израилын цэрэг-улс төрийн кабинет Ливаны “Хезболла” бүлэглэлтэй гал зогсоох төлөвлөгөөг 11 дүгээр сарын 26-ны өдөр баталсан юм. Төлөвлөгөөг баталсны дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израил болон шиит шашинтнуудын “Хезболла” бүлэглэлийн хооронд гал зогсоох тохиролцоонд хүрснийг мэдэгдсэн.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд ХАМАС-ын дайчид Газын зурвасаас Израилын нутагт нэвтрэн орж, хилийн суурингуудын оршин суугчдыг хөнөөж, хүмүүсийг барьцаалсны дараа Израилын тал Газын зурвасыг бүслэн хааснаа мэдэгдэж, цэргийн ажиллагаа явуулж эхэлснээр Ойрх Дорнодын байдал эрс хурцадсан юм.