Дундговийн 66 багийн  28-д нь ирц  50 хувьд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-19 17:45:24

Дундговь аймагт сонгуулийн санал хураалт 17 цагийн байдлаар 46. 34 хувьтай байна.

Сонгуулийн ирц хамгийн өндөр буюу 63.75 хувьтай байгаа нь Цагаандэлгэр сум, хамгийн бага буюу 37.24 хувьтай нь аймгийн төвийн Сайнцагаан сум болж байна.

 Адаацаг, Дэлгэрцогт, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан, Гурвансайхан, Өндөршил, Хулд, Дэлгэрхангай суманд сонгуулийн ирц 50-иас дээш хувьтай байгаа бол Дэрэн, Өлзийт, Луус, Сайхан- Овоо, Эрдэнэдалай суманд дөчөөс дээш хувьтай байна.

66 багийн хувьд сонгуулийн ирц 50-иас дээш хувьтай 28, 40- 50 хүртэлх хувьтай 26 баг байгаа бол 30- 40 хувьтай 12 баг байна.

Аймгийн төвийн Сайнцагаан сумын 9 багийн 3 нь, Эрдэнэдалай сумын 4 багийн 2 нь, Өлзийт сумын 6 багийн 3 нь сонгуулийн ирц дөчин хувьд хүрээгүй явагдаж байна

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ