Өмнөд Солонгост их цасны улмаас дөрвөн хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНСӨҮЛ, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /DW/. Өмнөд Солонгост хоёр дахь өдрөө дараалан их хэмжээний цас орсны улмаас олон арван нислэгийг цуцалж, гатлага онгоцны хөдөлгөөнийг түр зогсоожээ. Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас дөрвөн хүн амиа алдсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Нийслэл
Сөүл хотод сүүлийн 100 гаруй
жилийн хугацаанд үзэгдээгүй хамгийн
их цас орсон бөгөөд энэ талаарх мэдээллийг 1907 онд эмхэтгэж эхэлснээс хойш гуравдугаарт бичигдэх их цас орсон гэж Yonhap агентлаг
хотын засаг захиргааны мэдээллээс
эш татан уламжилжээ.
Пүрэв гаргийн өглөө Сөүл хотын зарим хэсэгт 40 см зузаан цас
орсноор 140 гаруй нислэгийг цуцлахад хүрсэн байна. Орон
нутгийн цагаар өглөөний 10:00
цаг гэхэд цаг агаарын албаныхан их хэмжээний цас орохыг анхааруулсан сэрэмжлүүлгийг цуцалжээ.
Гольфын талбай дээр цасаар дүүрсэн тор нурсны улмаас нэг хүн
нас барж, хоёр хүн гэмтэж бэртсэн бол өөр нэг хүн машины зогсоолын хамгаалалтын байр нурсны улмаас амиа алдсан байна. Мөн нийслэлээс зүүн тийш
чиглэсэн хурдны замд гарсан ослын улмаас хоёр хүн амиа
алджээ.
11 дүгээр
сард ер бусын их цас орсон нь Солонгосын хойгийн баруун хэсгийн далайн ус
ердийнхөөс дулаан болж, хүйтэн агаарын урсгалтай "мөргөлдсөнтэй" холбоотой хэмээн тайлбарлаж байна. Хөрш
зэргэлдээх Умард
Солонгосын зарим нутагт 10 см-ээс дээш цас орсон тухай Солонгосын төв телевиз
мэдээлжээ.