Оны шилдгүүдийн шагналд өрсөлдөгчдийг ФИФА зарлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /РИА Новости/. Энэ оны шилдэг хөлбөмбөгчний шагналд өрсөлдөх 11 хүний нэрсийг Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ албан ёсны цахим хуудсандаа зарлажээ.
Тэд бол “Реал Мадрид” багийн тоглогчид болох Дани Карвахал (Испани), Федерико Вальверде (Уругвай), Жуд Беллингем (Англи), Килиан Мбаппе (Франц), Тони Кроос (Герман, зодог тайлсан), Винисиус (Бразил), "Манчестер Сити" багийн тоглогчид болох Эрлинг Холанд (Норвег), Родри (Испани), Леверкузений "Байер" багийн хагас хамгаалагч Флориан Вирц (Герман), "Барселона"-гийн довтлогч Ламин Ямаль (Испани), "Интер Майами" багийн довтлогч Лионел Месси (Аргентин) нар юм.
Харин шилдэг дасгалжуулагчийн шагналд Карло Анчелотти (Реал), Лионел Скалони (Аргентины шигшээ), Луис де ла Фуэнте (Испанийн шигшээ), Хосеп Гвардиола (Манчестер Сити) Хаби Алонсо (Байер) нар өрсөлдөж байна.
Мөн дэлхийн шилдэг хаалгачийн шагналд өрсөлдөгчдийн жагсаалтад Андрей Лунин (Реал), Давид Рай (Арсенал), Эдерсон ("Манчестер Сити"), Эмилиано Мартинес (Астон Вилла), Жанлуижи Доннарумма (ПСЖ), Майк Меньян (Милан), Унаи Симон (Атлетик) нар багтжээ.
Шилдгүүдийг тодруулах санал хураалт ФИФА-гийн цахим хуудсанд Төв Европын цагаар 12 дугаар сарын 10-ны 23:59 цаг хүртэл /Улаанбаатарын цагаар 11-ний өглөөний 06:59 цаг/ үргэлжилнэ. Санал хураалтад бүх улсын шигшээ багуудын ахлагч нар, дасгалжуулагчид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцох боломжтой.
Өнгөрсөн 2023 онд шилдэг хөлбөмбөгчнөөр Лионел Месси шалгарсан бол шилдэг дасгалжуулагчийн шагналыг Хосеп Гвардиола, шилдэг хаалгачийн шагналыг Эдерсон нар хүртсэн билээ.