“Тунгалаг тамир” романыг франц хэл рүү орчуулан хэвлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-29 15:57:41

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын /МОНЦАМЭ/. Монголын утга зохиолын шилдэг бүтээлийг олон улсад түгээн дэлгэрүүлэх, үндэсний соёлыг сурталчлах бодлогын дагуу ХХ зууны сор болсон бүтээлүүдийн нэг болох Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романыг франц хэл рүү орчуулан хэвлүүлжээ.


Энэхүү орчуулгыг Францын монгол судлаач, докторант Тифэн Канн хийсэн байна. Тэрбээр одоо Б.Ринченгийн “Үүрийн туяа” романыг мөн франц хэл рүү хөрвүүлж эхэлсэн аж. Шинэхэн хэвлэсэн “Тунгалаг Тамир” романы дээжийг “Хөрөнгө оруулалт-Хамтын ажиллагаа” сэдэвт соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форумын үеэр хүндэт зочдод танилцуулж, номын сангуудад гардуулан өгчээ.


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ын хүрээнд төрийн ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр дамжуулан үндэсний бахархлыг төлөвшүүлж, эв нэгдлийг бэхжүүлэх зорилт дэвшүүлсэн байна. 



Холбоотой мэдээ