Говь-Алтайн зарим суманд цахилгаан тасарсан ч санал хураалт хэвийн явж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-19 18:53:27

Говь-Алтай аймгийн хэмжээгээр сумын ИТХ-ыг сонгох сонгуулийн санал хураалтын явц 17 цагийн байдлаар нийт 35520 сонгогчоос 19983 саналаа өгч 56.26 хувьтай байна.

Урд чиглэлийн Бигэр, Цогт, Чандмань, Цээл, Халиун, Эрдэнэ сумдад тог тасарч гэрэлгүй болсон учир нөөц мотороо ажиллуулж байна. Жаргалан, Баян-Уул, Есөнбулаг сумдад үе үе гэрэл тасарч эрчим хүчний эх үүсвэр хүрэлцэхгүй явдал гарч байгаа ч ажилд нөлөөлөл багатай байна. Хөхморьт, Чандмань, Төгрөг, Тайшир сумдын сонгогчид 67.5-70 хувийн ирцтэй саналаа өгч байгаа бол аймгийн төв Есөнбулаг сум хамгийн бага буюу 41 хувийн ирцтэй байна.

Тус аймгийн хэмжээгээр 1095 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт ирүүлснээс 1067 нь саналаа өгсөн байна. Үдээс хойш ихэнх нутгаар шуурч эхэлсэн ч сонгуулийн ажилд саад болоогүй гэж аймгийн сонгуулийн хороо мэдээлэл өглөө.

Ш.Цоодол

                                                                          

 

 

Холбоотой мэдээ