Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзан Монгол Улсын нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжил, байгаль орчин, хүмүүнлэг, энхийг дэмжих салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж, “Найрамдал” медалиар шагнуулсанд баяр хүргэлээ.
Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар нь “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн үндэсний хэрэгжилтэд дэмжлэг болох хамтарсан төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, зохицуулах үйл ажиллагааг Засгийн газрын зорилт, тэргүүлэх чиглэл, НҮБ-ын системийн байгууллагын зорилготой уялдуулан ажилладгаас гадна үйл ажиллагаандаа стратеги төлөвлөлт, түншлэл, хөгжлийн санхүүжилт, дата удирдлага, үр дүнгийн хяналт, тайлагналт, мэдээлэл харилцааны чиглэлд анхаардгийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.