Италид “Монголын соёлын төв”-ийг байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-05 16:31:50

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Италийн Пармагийн их сургуульд “Монголын соёлын төв”-ийг нээж, Элчин сайд Ц.Нарантунгалаг үг хэлэв.


Нээлтэд Парма хотын Захирагчийн орлогч Лоренцо Лаважетто, Пармагийн их сургуулийн дэд захирал Мариа Чечилиа, Хүмүүнлэг, нийгэм, соёлын үйлдвэрлэлийн тэнхимийн захирал Массимо Маннани, дэд захирал Луана Салварани, Флоренцийн их сургуулийн профессор, Ази, нүүдэлчдийн соёл, шилжилт, байгаль орчны судалгааны төвийн захирал Надиа Бреда тэргүүтэй зочид оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн байна.


Пармагийн Их Сургууль нь 1412 онд. Харин тус сургуульд байгуулсан “Монголын соёлын төв”-ийг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Монгол хэл, соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, Монголын соёлын төвийг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн байгуулна” гэсэн зорилтын хүрээнд нээж байгаа ажээ. 











Холбоотой мэдээ