ГОВЬ-АЛТАЙ: Улаанбаатар хотод суугаа 350 гаруй өрхийн өвлийн идшийг хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-12-09 13:15:36

Говь-Алтай, 2024 оны 12 дугаар сарын 09 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод суугаа нутгийн иргэдэдээ ченжийн гар дамжуулахгүйгээр орон нутгаасаа өвлийн идшээ бэлтгэх боломжийг бүрдүүлэх зорилготой “Хүргэлт” үйл ажиллагааг тав дахь жилдээ зохион байгуулж байна. 


Энэ жил тус ажлын хүрээнд 18 сумын 313 малчин өрхийн 279 тн махыг тээвэрлэн Улаанбаатар хотод оршин суугаа 350 гаруй өрхөд хүргэх ажлыг зохион байгуулж байна. 


Хүргэлтийн хүрээнд нийлүүлж буй мах нь тус аймгийн шинээр брэнд бүтээгдэхүүн болгон хөгжүүлж буй “Шимт богц брэнд” махны багц бөгөөд стандартын дагуу хайрцаглаж савласан нь ихээхэн онцлогтой юм хэмээн тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ