СЭЛЭНГЭ: 13 сумын Засаг дарга үүрэгт ажилдаа орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 17 сум, 6 тосгонтой.
Өнөөдрийн байдлаар 13 сумын Засаг дарга үүрэгт ажилдаа ороод байна.
Сэлэнгэ
аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Алтанбулаг, Баянгол, Зүүнбүрэн, Сүхбаатар, Хүдэр,
Хушаат, Ерөө, Орхон сумдын Засаг дарга нарыг батламжиллаа.
Тодруулбал, Алтанбулаг сумын Засаг дарга Н.Ариунжаргал, Баянгол сумын Засаг дарга
Б.Болор-Эрдэнэ, Зүүнбүрэн сумын Засаг дарга С.Бат-Эрдэнэ, Сүхбаатар сумын Засаг
дарга Т.Пүрэвсүрэн, Хүдэр сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Хушаат сумын Засаг
дарга Н.Захирахбаатар, Ерөө сумын Засаг дарга Э.Одгарав, Орхон сумын Засаг
дарга Г.Баасансүрэн нарт батламжийг нь гардуулан өгч, төрийн залгамж чанарыг
хадгалан төрийн албаны тасралтгүй байдлыг хангаж үүрэгт ажилд нь орууллаа.
Монгол
Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Авлигын
эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг
сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Засгийн газрын 128 дугаар
тогтоол, сумын ИТХ-ын тогтоолыг тус тус үндэслэн дээрх тогтоолыг гаргасан
байна.
Ташрамд, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн, Хушаат сумын Засаг дарга Н.Захирахбаатар нар улиран томилогдож байгаа юм.