МЧБХ-ны Их хурал ирэх сарын 19-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-10-20 11:14:25

Монголын спорт холбоодууд “РИО-2016” олимпийн наадмаас хойш өнгөрсөн 90 хоногт багтаж, дөрвөн жилийн тайлангаа хэлэлцэн, дараагийн олимпийн наадамд бэлтгэх үндсэн зорилгоо тодорхойлох хурлаа зохион байгуулдаг уламжлалтай.

Олон улсын спортын холбоод ч энэ жишгийг барьж ажилладаг. Монголын спортын холбоодоос “Рио-2016” олимпийн наадмын дараа одоогоор Жүдо бөхийн холбоо есдүгээр сарын 14-нд Их хурлаа хийж, холбооны удирдлагуудаа сонгож, дотоод асуудлаа ярилцаад байгаа.

Харин өнгөрсөн дөрвөн жил үл ойлголцож, холбоо дотроо маргаан дагуулж ирсэн Монголын чөлөөт бөхийн холбоо 11 дүгээр сарын 19-нд хуралаа хийхээр товлоод байгаа аж. МЧБХ-ны Их хурлаар холбооны ерөнхийлөгчийн ээлжит сонгууль явуулж, ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадоржид итгэл хүлээлгэх эсэхээ шийдэх юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ