Л.Намхайцэрэнгийн мэндэлсний 111 жилийн ойд зориулсан "Шигшдэй" үзэсгэлэнг нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Ардын зураач, Төрийн шагналт, Монголын хөгжмийн театрыг үндэслэгч Лувсаншаравын Намхайцэрэнгийн мэндэлсний 111 жилийн ойд зориулсан "Шигшдэй" үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэхүү үзэсгэлэн Л.Намхайцэрэн зураачийн уран бүтээлийн өв,
Монголын соёл, урлагт оруулсан хувь нэмрийг олон нийтэд танилцуулах зорилготой
юм.
Үзэсгэлэнгийн үеэр Ардын зураач, Төрийн шагналт
Л.Намхайцэрэнгийн Театрын тайз, хувцасны зураг, уран зураг, түүхэн дурсамжуудыг
танилцуулахаас гадна Монголын соёл, урлагт оруулсан өвийг залуу үеийнхэнд таниулах,
шилдэг бүтээлүүдээс дэлгэн үзүүлж байна.
"Шигшдэй" нь утга зүйн хувьд онцгой, шилмэл, шилдэг гэсэн утгыг илэрхийлдэг. Үзэсгэлэн энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.
Ардын зураач Л.Намхайцэрэн
Монгол Улсын драмын театрын ерөнхий зураач, Улсын Дуурь Бүжгийн Театрын дарга,
ерөнхий зураач, Соёлын яамны орлогч сайд зэрэг удирдах албан тушаалын алба
хашиж явсан нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн байв. Соёл урлагийн салбарт оруулсан
түүний хувь нэмэр, гавьяа зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлэгдэн 1956 онд Урлагийн
гавьяат зүтгэлтэн цол, 1959 онд Төрийн шагнал хүртэж, 1973 онд Ардын зураач
цолоор шагнуулжээ.
Түүний “Партизанууд”, “Шивээ Хиагтыг авахад”, “Говийн заг”, “Оюутнууд говьд”, “Тоглолтын өмнө” зэрэг 30 гаруй том хэмжээний бодит зургийн бүтээлүүд Монгол Уран зургийн галерейн алтан сан хөмрөг болон Дүрслэх урлагийн музей, Улаанбаатар хотын музейд үнэт өв болон хадгалагдаж байна.