Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ц.Туваан, Д.Рэгдэл, У.Отгонбаяр, Д.Батбаяр нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд “Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.
Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбууг “Монгол төрийн мэргэн өвөө” хэмээн нэрлэж,
ард түмнийхээ гүн хүндэтгэлийг хүлээсэн, үлгэр жишээ төрийн албан хаагч байсныг тогтоолын төсөл боловсруулагчид
онцоллоо. Түүний төрийн ажлын өвөрмөц арга барил, манай орны эдийн засгийн
тулгуур салбар болох уламжлалт мал аж ахуйг зөв зохистой эрхлэх талаарх үнэ
цэнтэй бүтээл, үзэл санааг залуу үеийнхэнд таниулах, эзэмшүүлэх нь ач
холбогдолтой байгааг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд тодотгов.
Түүний мэндэлсний 130 жилийг ойг тэмдэглэснээр нийгэм, эдийн
засгийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах
үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, амьдрал, үйл ажиллагааг нь олон нийтэд
сурталчлан таниулах боломж бүрдэнэ гэдгийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллэ