Олимпын аварга Г.Уолш дэлхийн 9 дээд амжилтыг шинэчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТБУДАПЕШТ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16./ТАСС/. Унгарын нийслэл Будапешт хотноо болж өнгөрсөн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 50 м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд Америкийн тамирчин Гретхен Уолш дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Тэрбээр уг зайг 22,87 секундэд туулсан
байна. Өмнөх дээд амжилтыг 2017 онд Нидерландын тамирчин Раноми Кромовидьойо
22,93 секундээр тогтоосон юм.
Мөн энэ зайн эрэгтэйчүүдийн төрөлд Кайманы арлуудын
тамирчин Жордан Крукс 19,90 секундийн амжилтаар дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.
Өдгөө 21 настай Гретхэн Уолш 2024
оны Парисын Олимпоос 2 алт, 2 мөнгөн медаль хүртсэнээс гадна 2023 оны ДАШТ-ний
алт, мөнгө, хүрэл медальтан юм. Өчигдөр өндөрлөсөн Будапештийн ДАШТ-нд оролцохдоо
тэрбээр өөр өөр төрөл зайд дэлхийн 9 дээд амжилтыг эвдсэн байна.
Энэ тэмцээний үеэр Америкийн
эмэгтэй усанд сэлэгч Реган Смит араар сэлэлтийн 200 м-ийн зайг 1 минут 58,04
секундэд туулснаар дэлхийн дээд амжилтыг эвдлээ. Хоёрдугаар байрт Канадын Саммер
Макинтош /1.59,96/ орсон бол хүрэл медалийг Беларусийн тамирчин Анастасия Шкурдай
/2.00,56/ хүртжээ.