Ө.Золбаяр: Ерөнхийлөгч шахмал түлшний чанар муудсан шалтгааныг тодруулж, хариуцагчийг олох үүргийг холбогдох албаныханд өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, УИХ-ын дарга, бүлгийн дарга нар болон бусад холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзан агаарын бохирдлын асуудлаар ярилцсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр мэдээлэл өглөө.
Түүний хувьд “Ерөнхийлөгч холбогдох албаныхантай уулзаж мэдээлэл авлаа. Бас өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Хамгийн гол асуудал нь шахмал түлшийг анх үйлдвэрлэж эхлэхэд утаа 40-50 хувь буурч байсан. Одоо яагаад буцаад ухрав. Шахмал түлш улам сайжрах ёстой улам муудаад байгаа шалтгааныг голчлон хөндөж ярилаа. Хоёрдугаарт, хяналт, шалгалт нэлээд суларсныг Ерөнхийлөгч хэлсэн.
Улмаар хяналтаа сайжруулж, анхаарлаа хандуулахыг үүрэгдлээ.
Утааг бууруулах нь ганцхан байгууллагын ажил биш учраас төр засгийн байгууллагууд
уялдаа холбоогоо сайжруулахыг сануулсан. Уулзалтад Ерөнхий сайд хүндэтгэх
шалтгааны улмаас оролцоогүй. Харин УИХ-ын дарга, намуудын бүлгийн дарга нар
оролцлоо” хэмээн ярилаа.