ӨНӨӨДӨР: “Нийгмийн сэтгэл зүйн” Үндэсний зөвлөгөөн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. арванхоёрдугаар сарын 16-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:
09:30 цагт: “Туушин"-д: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн
хамгааллын яам, Азийн бүтээмжийн байгууллагаас “БҮТЭЭМЖИЙН
ХУВЬСАЛ” зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 8805-7167, 8086-3288.
10:00 цагт: Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар
хэрэгжүүлж буй "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд
“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн болно.
10:00 цагт: Хэвлэлийн зар: Шадар Сайд С.Амарсайханы
тушаалаар байгуулсан хяналтын ажлын хэсэг “Хүчит шонхор”
хүнсний захад ажиллана. Утас: 9900-6045.
10:00-15:00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.
10.00-13:00 цагт: Төрийн ордонд:
- Дотоод орчны бохирдол, урьдчилан
сэргийлэхэд салбарын уялдааг сайжруулах хэлэлцүүлэг,
- Нийгмийн сэтгэл судлалын
тулгамдсан асуудал салбар хуралдаан,
- Сэтгэцийн эрүүл мэнд ба
салбарын уялдаа салбар хуралдаан тус тус болно.
11:00 цагт: ҮСХ-ноос нийгэм, эдийн засгийн 2024 оны
эхний 11 сарын үзүүлэлтийг танилцуулна.
12:00 цагт: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) 2025 оныг хөв цөөрөм байгуулах жил болгон зарлаж байгаа талаар Усны газрын дарга З.Батбаяр мэдээлнэ. Утас:
8010-0107, 8805-9506.
-Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна.