Дахин боловсруулсан ус ашиглахтай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилтийг үнэлж, санал, дүгнэлт гаргах, цаашид хийх ажлын санал боловсруулж танилцуулах ажлын хэсэг өчигдөр хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын байдалтай танилцаж, Төв цэвэрлэх байгууламжид ажиллав.
“Улаанбаатар хотыг ойрын хугацаанд ундны усны шинэ эх
үүсвэрээр хангах зайлшгүй шаардлага үүссэн” судалгааны дүнд үндэслэн Усны компакт гэрээ буюу Улаанбаатар
хотын нийт ус хангамжийг нэмэх хөтөлбөрийг Засгийн газар, АНУ-ын Мянганы
сорилтын корпорац хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Хөрөнгө оруулалтын дүн, бүтээн байгуулалтын цар
хүрээгээрээ манай улсын усны салбарт сүүлийн 30 жил дэх томоохон хөрөнгө
оруулалтад тооцогдож буй энэ
төслөөр “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах”, “Хаягдал ус дахин
боловсруулах” зэрэг гурван үйлдвэр барьж
2025 онд ашиглалтад оруулах юм.
Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал
Э.Энхгэрэл, “Ус гүн
цэвэршүүлэх үйлдвэр барьж, шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулснаар жилд 50 сая
хүртэл метр/куб ус олборлох
ундны усны эх үүсвэртэй болох”-ыг
тодотгоод, Усны компакт
гэрээг хэрэгжүүлснээр нийслэл ойрын
30 жилд усны хомстолоос айх аюулгүй болно. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн
барилга угсралт 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Ирэх оны хоёрдугаар улирлаас үйлдвэрийг туршилтаар ажиллуулж
эхэлнэ” хэмээв.
Нийслэлийнхний өдөр тутам хэрэглэсэн бохир усыг дахин
боловсруулах орчин үеийн шийдэл бүхий дэд бүтэц ийнхүү бий болж байгаа ч дахин
боловсруулсан ус ашиглахтай холбоотой хуулийн тодорхой зохицуулалт манай улсад
байхгүйг ажлын хэсгийн гишүүд
онцоллоо.
Мөн ундны болон саарал усны хэрэглээг зохицуулах эрх зүйн
орчинг бий болгохоос гадна стандарт хөндөгдөж байгааг ажлын хэсгийн ахлагч
Б.Уянга дурдаад, хаягдал усыг дахин цэвэршүүлж, боловсруулахад
тодорхой технологийн зардал гарах тул эцсийн бүтээгдэхүүнд нэмүү өртөг
шингэхийг үгүйсгэхгүй. Тиймээс олон талаас нь судалж, зөвлөмж, санал, дүгнэлтээ
боловсруулахыг УИХ-ын Хэвлэл
мэдээллийн газраас мэдээлжээ.