СЭЛЭНГЭ: Аймгийн 2025 оны төсвийн төслийг энэ сарын 24-ний хуралдаанаар хэлэлцэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн ИТХ-ын зөвлөл хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж байна.
Үүнд:
-Аймгийн ИТХ-ын III хуралдаанаар
хэлэлцэх асуудлууд:
-Аймгийн 2025 оны төсвийн төсөл
-“Ногоон хөгжлийн бодлого-2030” бодлогын баримт бичгийн төсөл
-2025 онд иргэнд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцэж байна.
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын III хуралдаан энэ сарын 25-ны өдөр хуралдана. Хуралдаанаар хэлэлцэх асуудалд санал дүгнэлт гаргах Бодлогын хороодын хурал 12 дугаар сарын 24-ний өдөр болно.