Нүдний болор суулгах хагалгаа үнэгүй хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-20 18:19:14

Дорноговь аймгийн Улаан загалмайн хорооноос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын эмч мэргэжилтнүүдтэй хамтран орон нутгийн ард иргэдийн нүдний эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр  төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Эхний удаа Дорноговь аймгийн  Нэгдсэн эмнэлгээс нүдний эмгэг өвчтэй 127 хүний судалгааг авч тодорхой тооны хүнд  нүдний болор суулгахаар болсон гэнэ.

Дээрх эмчилгээг хийхэд юун түрүүнд Монгол Улсад зөвшөөрөгдсөн эм бэлдмэл болон үйл ажиллагаа  явуулах зөвшөөрөл авах  шаардлагатай бөгөөд  холбогдох хүмүүс энэ талаар хөөцөлдөж байгаа аж.

Холбогдох зөвшөөрөл авсаны дараа  Хөх хотоос шүдний чиглэлийн 3-4 хүний бүрэлдэхүүнтэй эмч мэргэжилтэн Дорноговьд ирж ажиллах  юм байна.

Х.Эрдэнэбулган 

Холбоотой мэдээ