ӨМНӨГОВЬ: Амжилт гаргасан тамирчдад 137 сая төгрөгийн урамшуулал олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024 оны арванхоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ИТХ-ын тогтоолоор улс болон ази тив, дэлхийн чанартай спортын тэмцээн, уралдаанд оролцож амжилт үзүүлсэн тамирчдад мөнгөн урамшууллыг олголоо.
Өмнөговь
аймгийн спортын салбарынхан 2024 онд улс болон ази тив, дэлхийн чанартай
тэмцээнд 32 спортын төрлөөр амжилт үзүүлжээ.
Тодруулбал,
улсын аварга шалгаруулах тэмцээнээс 761 медаль, олон улсын тэмцээнээс 84
медаль, ази тивийн аварга
шалгаруулах тэмцээнээс 39 медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 12 медаль тус тус хүртжээ.
Тиймээс аймаг, орон нутгийнхаа нэрийг
дэлхийд гаргасан тамирчдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Өмнөговь аймгийн ИТХ-ын тогтоолоор
нийт 137 сая төгрөгийн урамшууллыг тамирчид, спортын холбоонд нь
олголоо.
Мөн Өмнөговь аймаг 2024 онд спортын 10
төрлөөр Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнийг орон нутагтаа зохион
байгуулж, түүхэндээ хамгийн
олон улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан аймгаар тодорсон бахдам
амжилттай шинэ оноо угтаж байна.