Сонгуулийн хэсгийн хороод нөхөрсөг тэмцээн зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-21 10:07:27

Дундговь аймгийн төвийн Сайнцагаан сумын сонгуулийн хороо сумын ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахад оролцсон  төрийн албан хаагчдынхаа дунд өчигдөр орой гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулжээ.

Тус сумын сонгуулийн хороо болон 9 багийн сонгуулийн хэсгийн хороо 72 төрийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Үүн дээр улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаа,мэдээлэл технологийн даамал нар нэмэгдэж  нийт 100 гаруй хүн ээлжит сонгуулийг зохион байгуулахад оролцсон байна.

Төрийн их ажлын ард гарч, гар сэтгэл нийлэн  завгүй ажилласан төрийн албан хаагчдынхаа алжаалыг тайлах, мөн сонгуулиа амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлэх зорилгоор гар бөмбөгийн  нөхөрсөг тэмцээн зохион байгуулсан гэж сумын сонгуулийн хорооны дарга Б. Оюунчимэг хэллээ. Тус сумын хувьд сонгуулийн ирц 55 хувьтай явагдсан байна.

Сонгуулийн хэсгийн хороодын нөхөрсөг тэмцээнд санал авах байр тус бүр баг болон өрсөлдөж, С. Алимаа ахлагчтай Айраг багийн сонгуулийн хэсгийн хороо түрүүлж, н.Доржпүрэв ахлагчтай Наран багийн сонгуулийн хэсгийн хороо удаалжээ.

Т. Отгонтуяа         

 

Холбоотой мэдээ