ӨМНӨГОВЬ: Тэмээний тоогоор улсад тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг 2024 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 1.9 сая толгой мал тоолуулжээ.
Малын төрлөөр өмнөх онтой харьцуулахад
хонь 5.8 мянга буюу 1.1 хувь, ямаа 46.9 мянга буюу 3.9 хувь, үхэр 2.4 мянга буюу
8.7 хувь, адуу 7.8 мянга буюу 8.4 хувиар, тэмээ 9.0 мянгаар буюу 5.7 хувиар тус
тус буурсан байна.
Мандал-Овоо сум тэмээний тоогоор,
үхрийн тоогоор Булган сум, Манлай сум адууны тоогоор, Ханхонгор сум хонины
тоогоор, ямааны тоогоор Номгон сум тус тус тэргүүлжээ.
Өмнөговь аймгийн хэмжээнд малтай өрх 8173 болж өмнөх
оноос 0.6 хувиар цөөрчээ. Малын тоогоор бүлэглэж үзвэл мянгаас дээш малтай өрх 14,
501-999 малтай өрх 46, 51-200 малтай өрх 89-иар цөөрсөн бол 50 хүртэлх малтай
өрх 83 буюу 5.8 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Улсдаа Өмнөговь
аймаг хамгийн олон тэмээ тоолуулсан буюу 148.2 мянган толгой тэмээ тоолуулжээ.