ӨМНӨГОВЬ: “Үдийн хоол” хөтөлбөрт 6, 7 дугаар ангийн сурагчдыг нэмж хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд улсын
төсвөөс 1-5 дугаар ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулж байгаа юм.
Харин
Өмнөговь аймаг “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвөөр 6, 7
дугаар ангийн сурагчдыг нэмж хамруулж байгаа бөгөөд энэ хичээлийн жилд аймгийн
хэмжээнд 3265 хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдаж байна.
Өмнөговь
аймаг "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор сурагчдын
хоолны чанарыг нэмэгдүүлэх, шим тэжээлийг зөв тооцоолох, сургууль, цэцэрлэгийн
тогооч нарыг чадавхжуулах, сургууль бүрийг хоол зүйчтэй болгох, хоол зүйчдийг
бэлтгэхэд онцгой анхаарч төлөвлөгөөт ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж
байна.