ДУНДГОВЬ: Давхардсан тоогоор 2308 иргэн өглөө бүр дасгал хөдөлгөөн хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-01-03 17:08:08
altantogos

Мандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн БТСГ-ын мэдээлснээр "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд “Цаг гаргая” аян зохион байгуулж, нэг сарын турш давхардсан тоогоор 2308 иргэн өглөө бүр дасгал хөдөлгөөн хийж хэвшжээ.


Тус үйл ажиллагааг аймгийн БТСГ, "Говийн наран" бүжгийн клуб хамтран 2024 оны 11 дүгээр сарын 25-наас нэг сарын хугацаанд өглөө бүр 7:00-8:00 цагийн хооронд зохион байгуулсан юм.


Дасгал хөдөлгөөнийг бүжигтэй хослуулан хийж, уг үйл ажиллагаанд Сайхан-Овоо, Хулд, Адаацаг зэрэг сумын иргэд тогтмол хамрагдсан нь энэхүү аяны онцлог байлаа.


“Цаг гаргая” аяны хаалтын ажиллагааг аймгийн Цагдаагийн газар, Төв халхын дуулалт жүжгийн театр, Шүүхийн тамгын газар хамтран зохион байгуулж, оролцогчдын дунд дархлаажуулалт, үзүүлэх тоглолт, иогийн дасгал, спортын төрөл бүрийн уралдаан зохион байгуулж, 250 иргэн хамрагджээ.


Энэ үеэр нэг сарын турш өглөө эрт өөртөө цаг гаргасан иргэдэд бүжиг зааж, хамтран ажилласан “Говийн наран” бүжгийн хамтлаг цэнгээнт бүжгийн үзүүлбэрээ толилуулсан юм.  











Холбоотой мэдээ