ОРХОН: Өсвөр насныханд сэтгэлзүйн зөвлөгөөг тогтмол өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас хүүхдийн ордонд тухтай орчин бүрдсэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хүүхэд гэр бүлд чиглэсэн тусгай өрөөг бэлтгэн сургалтаа явуулж эхэлжээ.
2024 оны 12 дугаар сарыг сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих зорилгоор ‘’Сэтгэлийн тэврэлт’’ нэрлэсэн сар болгон зарлаж сургалт нөлөөллийн үйл ажиллагаа, "Өнгөөр сэтгэлээ урлахуй" гэр бүл харилцааны сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 500 гаруй хүүхэд, насанд хүрэгчдийг хамруулаад байна.
Харин шинэ оны эхний долоо хоногт “Чиглүүлэгч ээж” хөтөлбөрийн сургалт, ”Movie event” 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулах, хүүхэд багачууд гэр бүлд сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгөх, хүүхдийн тусламжийн 108 утасны дуудлагын шийдвэрлэлтийн дагуу гэрийн эргэх хяналтыг дуусгах,“Сэтгэл нэмье” хосын болзоо зэрэг сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Орхон аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгаалалын газраас цаг тухай бүр явуулж буй сургалтууд үр дүнгээ өгч хамрах хүрээ нь нэмэгджээ.