ӨМНӨГОВЬ: Зарим сумын цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим сургалтад шилжүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад,
2024 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Өмнөговь
аймгийн онцгой комиссын шийдвэрээр зарим сумын цэцэрлэгийн үйл ажиллагааг 2024
оны 12 дугаар сарын 24-31-нийг хүртэл цахим сургалтад шилжүүлсэн юм.
Тэгвэл
2025 он гарснаар томуу, томуу төст өвчний тархалт
буурахгүй байгаатай холбогдуулан 2025 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Даланзадгад,
Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумын цэцэрлэгийн танхимын сургалтын үйл
ажиллагааг цахимд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Тодруулбал,
цахим сургалтыг 4 сумын 20 цэцэрлэгт зохион байгуулж, нийт 5105 хүүхэд
хамрагдахаас 3240 хүүхэд буюу 63 хувьтай хамрагдаж байна.
Цахим
сургалтын чиглэл, агуулга, хуваарийг цэцэрлэг тус бүрд боловсруулан гаргаж, байгууллагын цахим
хуудсанд байршуулж, цахим хичээл болон цаасан дасгал, даалгавар хэлбэрээр хүүхдэд хүргэж байгаа юм.
Мөн цахим хичээлийн үр дүн, гэрийн дасгал ажлын явц болон
хүүхдийн аюулгүй байдал зэргийг багш нар гэрээр нь явж үзэж танилцан хүүхдийн
тасралтгүй хөгжлийг дэмжин, эргэх холбоотой ажиллаж байгаа нь эцэг эх, хүүхэд,
багшийн хамтын ажиллагаанд олон талын ач холбогдолтой ажил болж байна.