ӨМНӨГОВЬ: Дүрслэх урлаг, дизайн технологийн багш нарыг чадавхжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-01-07 19:30:59

Даланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. “Боловсрол Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд МУБИС-тай хамтран дизайн технологийн багш нарыг чадавхжуулах сургалтыг нэгдүгээр сарын 3-5-ны өдөр зохион байгууллаа.

 

Сургалтад 12 жилийн сургалттай ЕБ-ын 13 сургуулийн дизайн технологийн 30 багшийг хамруулж сертификат олгожээ.

 

Энэхүү үйл ажиллагаа нь ЕБ-ын сургуулийн дүрслэх урлаг, зураг зүй, дизайн технологийн багш нарын хамтын ажиллагааг сайжруулах, заах арга зүйн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.  

 

Сургалтыг МУБИС-ийн багш О.Нацагдорж, М.Дамбийням, А.Алтантуул, О.Орхон нар удирдан зохион байгуулав.

 

Хамтарсан сургалтаар хөрөг зураг зурах аргачлал, Arduino платформын тухай, Autocad программ, хувцасны эсгүүр загварчилгаа агуулгуудыг нарийвчлах нь зэрэг сэдвээр онол, дадлага хосолсон арга зүйн сургалтыг хийснээрэээ онцлог үр дүнтэй ажил боллоо.

 

Суралцагчдын гараар бүтээж буй бүтээл бүр ирээдүйн инновацын суурь гэдгийг сургалт зохион байгуулсан багш нар онцоллоо.

Холбоотой мэдээ